Рашаан эмчилгээ
Хүхэрт нэгдэл агуулсан рашаанаар утлага эмчилгээ хийх нь гуурсан хоолойн салстын судас тэлэх, салстыг цэвэрлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, уушгины уян харимхай чанарыг сайжруулах, үрэвслийн процессыг дарангуйлах, харшлын шинж тэмдгийг дарж астмын бачуурлыг тавиулах ач тустай.
Өвчтөнд зориулсан боловсрол
Астмагийн талаар иж бүрэн боловсрол олгох, үүнд өдөөгч шалтгааныг ойлгох, эрт шинж тэмдгийг таних, эмийг зөв хэрэглэх.
Хоол эмчилгээ
Астма өвчин нь бие махбодийн энергийн зарцуулалтыг гурван дахин нэмэгдүүлж, улмаар шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Иймээс энэ эрсдэлийг бууруулахын тулд хоол эмчилгээгээр алдсан уургаа нөхөх нь нэн чухал юм.
Нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн хяналт
Астма эмчилгээний өмнөх, дараах, явцын өдөр тутмын хяналтыг олон улсад батлагдсан зориулалтын оношилгооны багажийн тусламжтайгаар хийж хэрэгжүүлэх.